Нvvр хуудас
English Japanese
Судлаачид Хэлэлцvvлэг Галерей Холбоо барих
Бэлэгдэл

bilegdel 3

ГАЛЛЕРЕЙ
Олон улсын хурлын үеэр урилгын тоглолт үзүүлэв.
ХУАНЛИ
ХОЛБООСУУД
ЧИНГИС ХААНЫ ШАШНЫ СЭТГЭЛ ЗҮЙ

 

Тэмүжиний шашны сэтгэхүйгээр авч үзвэл тэнгэр газар хоёр нь үнэнхүү хүчирхэг бурхан байсан бол Муу өндрийн байддааны үхэж сэхэх зангилгын цаг үед Тэмүжинд туслах байжээ. Гэтэл дайнд Тэмүжиний цэрэг маш их хохирч хаан суурийг залгамжлах Өгөдэй хүү нь ч үхсэн амьд нь мэдэгдэхгүй нөхцөл байдалд оржээ. Зөвхөн энэ удаа ч биш түүнээс өмнөх хэдэн жилд Тэмүжинд үнэндээ тийм ч таатай он жилүүд байгаагүй юм. Монголын олонхи Жамуха, Алтан, Хучир нарыг дагаж явсан тул гурван мянга орчим цэрэгтэй “Морин унаа, модон нөмрөг”-тэй үлдсэн байлаа. Ийм хүнд нөхцөл байдлын дор Тэмүжиний шашны сэтгэлгээнд дахин дэсрэлт гарч цорын ганц дээд бурхныг ухаарч эхэлсэн байна.


“Монголын нууц товчоо”-ны  172-р зүйлд:
“Тэнд хоноод маргааш үүр цаймагц, (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй, Борохул, Боорчи гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: "Өгэдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй” гэв. Манай цэргүүд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя” гэж цэргээ бэлхэн байлгав. Өдөр гэгээн болоход хойноос нэг хүн хүрч ирэв. Yзвэл Боорчи ажээ. Чингис хаан, өвчүүгээ дэлдэж: "Мөнх тэнгэр мэдтүгэй” гээд Боорчийг дуудаж асуув” гэсэн байдаг.


Энэ цаг үеэс эхлээд Чингис хаан дахин тэнгэр газрын тухай дурьдаагүй. Гурван жилийн дараа Их Монгол улсыг байгуулж, дэлхийг байлдан дагуулах аян дайнаа амжилттай эхэлж тэнгэрт халих болтлоо Мөнх тэнгэрийг дурсан хүчээ өгч байсан нь түүх болон үлджээ.

[2009-06-29]
П.НЭРГҮЙ: 73 МЭДВЭЛ ЗОХИХУЙ

 

Монголд шарын шашин орж ирснээс хойш монголчуудын дунд эмэгтэйчүүдийг үзэн ядах тийм үзэл рүү оруулсан. Шарын шашинд лам нарыг гэр бүлтэй болгодгүйн учир нь эмэгтэйчүүдийг хамгийн бузар амьтан гэж үздэг байсан. Эмэгтэйчүүдийг эдийн шуналтай, хорын тулам, хэрүүлч гэр бүлийг сүйтгэгч гэх маягаар нэрлэж, өөрөөр хэлбэл гэрийн доторхи зүүн баганыг устгаж өгсөн шүү дээ. Үүнийг бид мэдэхгүй олон зууны турш эмэгтэйчүүдийг эрчүүддээ, ялангуяа өндөр хэргэм зэрэгтэй эрчүүддээ ойртуулахгүй, том бөхчүүдийн дэргэд эмэгтэйчүүдийг зогсоолгохгүй ирсэн. Одоо болохоор эмэгтэйчүүдийн талаар юу ч дугарахгүй байгаамдаа.

[2009-06-12]
М.П.ПЕТРОВА: Д.БЯМБАДОРЖИЙН БӨӨГИЙН ЁСЛОЛЫН ЯРУУ НАЙРАГ

 

Чингэс хаан, нүүдэлчин Монголын ураг омгийг нэгтгээд зогсоогүй, "Мөнх Тэнгэрийн" шүтлэг соёлыг дэлгэрүүлсэн нь өнөө хүртэл үргэлжлүүлэн ирсэн байна.
Тэнгэрийн шүтлэг нь Чингэс хааны үед төрийн шашин болтлоо хөгжиж бүх Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин доор амьдардаг бөгөөд энэ шүтлэг үндэстний хувь заяа, хүн бүрийн амьдрал үйлсийг даана гэж үзэж байсан.
Мөнх тэнгэрийн соёл нь Монголын ахуйд хүчтэй нэвтэрсэн байв. Монголын ард түмэн, Чингэс хааныг хальсны дараа Мөнх Тэнгэрийн Илч болсон хэмээн тэнгэрт залбирах болсоон.

Монгол жил бүр зуны эхэн сард Мөнх Хөх Тэнгэр шүтлэг ёслол хийдэг. Энэ ёслолыг бөө Д.Бямбадорж бэлтгэж газар, байрыг сонгон Тэнгэртээ тахиж, сан тавина. "Сан тавих" үг нь найм, дөрвөн мөртөөр шүлэглэсэн, мөнх тэнгэртээ хандаж, өвөг дээдсийн хүсэл сэтгэлийг дээдлэн залбирч уул усаа тахиж дөрвөн мөрт уншлага тутамд шившлэг хийнэ.

[2009-06-04]
Л.ТҮДЭВ: ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ШҮТЛЭГИЙН СЭРГЭЭШ

 

 Монгол хүн;
-”Тэнгэртэй хүн” гэж аз хийморьтой, амжилт бүтээлтэй хүнийг,
-”Тэнгэр нь хаясан” гэж зовж зүдэрч, урагшгүй яваа хүнийг,
-”Тэнгэр мэдтүгэй!” гэж хувь заяагаа даатгадаг бол
“Мөнх Тэнгэрийн хүчин дор” гэж Эзэнт төрийн Зарлиг, илгээлт, Элчийн гэрэгээ эхэлдэг өндөр дээд уламжлал тогтсон билээ. Тэнгэрт сүслэн залбирах шүтлэг нь монгол хүний эсгий гэрийн тооноор хөх тэнгэр үргэлж харагдаж. байхаар орон сууцаа хүртэл зохиомжилсоноос эхлээд тэнгэрийн өнгөт хадгийг хүндэтгэлийн бэлгэдэл болгосон нь тэнгэр шүтлэгт /тэнгэризм/ ёсны маань гүн утгатай журам болой.

Тийм нэгэн хүн  Алтайн их уулсын зүүн бөөрөн дэхь мөнх цаст Сутай хайрханы суганд мэндлээд:
“Мөнх тэнгэр эцэг Тандаа Мөргөн сөхөрч андгайлъя, Тоостын хорвоод Таны үгийг Тогтоож сайн дамжуулъя! гэж андгай тавилаа. Тэр хүн бол Төрийн Зайран гэж өргөмжлөгдсөн, олхонууд Дондогийн Бямбадорж юм. Тэрээр Монголын үндэсний язгуур шүтлэгийг дахин сэргээн бадруулахыг зорьж тэр үйлстээ авьяас чадлаа дайчлан зориулж яваа шинэ зууны шинэ зайран ажээ.

[2009-06-04]
“МӨНХ ТЭНГЭРИЙН ШАШИН БӨӨ МӨРГӨЛ” НОМ УНШИГЧДЫН ХҮСЭЛТЭЭР ГУРАВ ДАХЬ УДААГАА ХЭВЛЭГДЭВ

 

Ард тумэнд “Төрийн зайран” хэмээн өргөмжлөгдсөн, Олхонууд Дондогийн Бямбадорж нь үндэсний язгуур шүтлэгийг дахин сэргээж, бадруулахыг зорьж тэр үйлстээ авъяас чадлаа дайчлан зориулж яваа нэгэн.

Зайран Д.Бямбадорж дээрх нарийн уламжлалыг өвлөн эзэмшээд зогсоогүй, бөөгийн яруу найргийн санд шинэ уг, ойлголт, шинэ төрөл зүйлийг бий болгож “Мөнх тэнгэрийн шашин бөө мөргөл” номондоо үүнийгээ тусгажээ. Энэхүү ном нь уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэн гарсан. Түүнтэй шинэ ном болон, бөө мөргөлийн талаар ярилцлаа.

Сурвалжлагч: Манайд шашны олон урсгал орж ирэх боллоо. Энэ талаар юу гэж боддог вэ?


Зайран Бямбадорж:  Шашны урсгал олон янз л даа. Энэ бүгдэд төрийн бодлого   байх   хэрэгтэй. Тухайлбал, бөө мөргөлд бол төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Тэр бүгдийг судалж мэдэх, өөрөөр хэлбэл цөөхөн тооны монголчууддаа язгуур үндэсний шашинг суулгаж өгөх ёстой. Үндсэрхэг үзэлтэй байж тусгаар тогтнолоо авч үлдэнэ үү гэхээс шашин бүрт ороод, тэнд дагаж баясаад байх юм бол улс үндэстний хувьд тийм сайн хэрэг биш.

[2009-05-28]
1 2 3 4 5 6 7 8 9  »